Гүүгль цахилгаан товч бүтээгчийг хүндэтгэлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 25


Дөрөвдүгээр сарын 23-нд гарсан Гүүглийн хамгийн шинэхэн  Дүүдль аварга том цахилгаан товчны зурагтай байлаа. Учир нь энэ өдөр  цахилгаан товчийг зохион бүтээгч Жидеон Сандбэкийн төрсний 132 жилийн ой тохиожээ.  Дэлхийн хамгийн том хайлтын систем эхний нүүр дээрх  аварга цахилгаан товчийг дээрээс доош гүйлгэж нээж болохоор зохиожээ.  

Швэд гаралтай Америк цахилгааны инженер энэ хүний бүтээсэн цахилгаан товч хувцасны үйлдвэрлэлд хувьсгал авчирсан билээ. Сандбэкээс өмнө 20 жил инженерүүд дотор талдаа харилцан холбодог шүдтэй товч санаачлаад тэрийгээ сайжруулж чаддаггүй байв.

Харин тэр хонхорхойг шүд бүрийн доогуур нь оруулах болон хошуу нь дээд шүдний хонхорхой руу орж найдвартай бэхлэгдэхээр  байдалтай болгож шинэчилжээ. Улмаар хоёр эгнээ шүднүүд нь хүчтэй барьцалдсанаас болж хоорондоо зайгүй, дээш доош хөдлөхгүй болон бие биенээсээ салдаггүй болж чаджээ. Энэ хүн бас цахилгаан товч үйлдвэрлэх машин бүтээсэн юм.

1880 оны дөрөвдүгээр сарын 24-нд Шведийн  Смаландад төрсөн тэрбээр суралцахаар  Герман руу явж, 1905 онд АНУ-д цагаачилж ирээд , Пэнсильваниа мужиийн  Питтсбург хотод Вэстинхаус Элэктрик энд Маниуфакчурин компанид ажилд орсон байна.

Жилийн дараа Нью Жерсигийн Хобокэн хотын Юнивэрсал Фастнэр компанид ажилд орж, 1909 онд ерөнхий зохион бүтээгч нь болсон аж.

Сандбэк анхандаа шинэ цахилгаан товчийг эмэгтэйчүүдийн гуталны дэгээ-товчийг орлуулах санал тавьж байжээ. Гэтэл 1930-аад онд цахилгаан товч нь хувцас, өмдний гол зүйл болжээ.

Сандбэкийг 1954 онд зүрхний өвчнөөр нас барахад нь  Пэнсильваниагийн Мийдвил хотод  оршуулсан байна.

“Гардиан” сониноос авав.

М.Туяа

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top