Николя Саркозийн хүчтэй өрсөлдөгч Франсуа Олланд гэж хэн бэ?

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 25

     Франсуа Жерар Жорж Олланд  1954 оны наймдугаар сарын 12-нд Францын баруун хойд зүгийн Нормандийн түүхт нийслэл болох  Руан хотод  эмчийн гэр бүлд төрсөн. Парижийн Улс төр судлалын Институтд боловсрол эзэмшсэн. Францын улс төрийн зүтгэлтэн, 1997-2008 онд Францын Социалист намын нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1988-1993, 1997 оноос одоо хүртэл Францын парламентын доод танхим болох Үндэсний Зөвлөлийн гишүүн, 2001-2008 онд Францын баруун өмнө зүгийн Тюль хотын амбан захирагч, 2008 оноос Коррезийн департментийн ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа.

      2007 оны ерөнхийлөгчийн сонгуульд Николя Саркозитай өрсөлдөхөөр Социалист намаас нэр дэвшин Францын түүхэнд анх удаа хоёрдугаар шатанд шалгарч үлдсэн  эмэгтэйгээр тодорч байсан  улс төрч  Мари-Сеголен Руаяльтай 1978 онд  гэр бүл болон дөрвөн хүүхдийн эцэг болсон тэрээр хорин таван жилийн хамтын  амьдралын дараа 2007 онд эхнэрээсээ салсан бөгөөд одоо  арван нэгэн насаар дүү сэтгүүлч  Валери Триервейлертэй гэр бүл болон амьдарч байгаа. Одоогийн байдлаар ерөнхийлөгч Саркозийн хүчтэй өрсөлдөгч бөгөөд олон нийтийн санал асуулгаар ялах магадлал өндөртэй байгаа юм байна.

Эх сурвалж: ru.wikipedia.org            

Орчуулагч Д. Мягмарсүрэн    Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top