Өмнөд Суданд дайн эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 25

     Өмнөд Суданы армийн албан ёсны төлөөлөгч Филип Агер дөрөвдүгээр сарын 24-нд тус оронд дайн зарлагдсан болохыг мэдэгдлээ гэж Ройтерс агентлаг мэдээллээ. Суданы ерөнхийлөгч Омар али-Башир Өмнөд Суданд дайн зарласан байна.

    Юнита муж бөмбөгдөлтөд өртөн, гэрчүүдийн хэлж буйгаар Суданы байлдааны онгоцууд мужийн төв Бентиу хот болон ойр хавийнх нь нефтийн орд газруудыг бөмбөгдөж байгаа бөгөөд  Бентиугийн төв зах дээр дэлбэрсэн бөмбөгийн уршгаар хэд хэдэн хүмүүс, түүн дотор бяцхан хүүхэд өртөж нас баржээ. Хоёр орны хилийн маргаан даамжирсаар дайны хэмжээнд хүрээд байгаа ба өнөөдөр Өмнөд Суданы ерөнхийлөгч Салва Киир Хятадад албан ёсны айлчлал хийх үедээ Өмнөд Кордофаны нутагт байрлах нефтийн баялаг ордоос шалтгаалан Судантай байнга үүсээд байгаа дайны зөрчилт асуудалдаа дэмжлэг олохыг хүсэж байгаа юм байна.

Д. Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top