Хятадын төрийн том сонины нэгд тооцогдох “Jen‘min‘ Jibao” /Жэнь минь Жибао орч./ сонин Шанхай хотын бирж дээр өөрийн цахим хэлбэр болох “Рeople.cn”-ийн IPO-г амжилттай явуулан 1.4 миллиард юань буюу 222 сая ам.доллар олсон талаар Оросын “Комерсант” сонин мэдээлжээ. Сонины удирдлага 83.5 сая ам.доллар олох “даруухан” төлөвлөгөөтэйгээр IPO-д оролцсон байна.
Хятадын Коммунист намын сонин “Жэньминь Жибао” нь үнэт цаасны зах зээл дээр арилжаанд орсон анхны төрийн анхны хэвлэл боллоо. Өдгөө Рeople.cn”-ийн нэг ширхэг үнэт цаас 20 юань хүрч нийт сонины 25 хувь буюу 69,1 сая ширхэг үнэт цаас арилжсан гэнэ.
“Жэньминь Жибао”-ийн интернэт хэлбэр people.cn 1997 онд үүссэн бөгөөд сонины том хувь эзэмшигчдийн тоонд төрийн цахилгаан холбооны “China Mobile”, “China Telecom”-оос гадна төрийн газрын тосны “Sinopec” компани ордог ажээ.
З.Бат
Сэтгэгдэл ( 0 )