Америкийн ерөнхийлөгч Барак Обамаг Колумб улсад айлчлах үеэр түүний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй байсан Америкийн тусгай албаны 12 ажилтан Колумбын биеэ үнэлэгчидтэй орооцолдон, ёс зүйгүй үйлдлийнхээ төлөө буруутгагдан нутаг буцаагдсан билээ. Гэтэл Америкийн ерөнхийлөгчийн хамгаалагч нартай зугаацсан тэдгээр янхнууд нь дайсагнасан тагнуулын шинжтэй, тэр тусмаа оросууд байж болзошгүй талаар тухайн хэрэг дээр ажиллаж байгаа сенатын зөвлөлийн нэг гишүүн хэлсэн байна. 79 настай сенатор Чак Грейсли Radio Lowa-д өгсөн ярилцлагадаа: Картагены тэр “дуудлагын бүсгүйчүүд” оросын тагнуулын ажилтнууд байх бүрэн магадлалтай, оросууд манай нууц мэдээллийг олж авахын тулд хэзээнээс иймэрхүү аргыг хэрэглэж гаршсан хүмүүс хэмээн мэдэгджээ. ОХУ-ын иргэн Анна Чапман 2010 онд америкийн өндөр албан тушаалтныг тагнуулын зорилгоор урхидсан хэрэгт сэжиглэгдэн АНУ-аас буцаагдаж байсан байна.
Эх сурвалж: newsru.com
Д. Мягмарсүрэн
Сэтгэгдэл ( 0 )