POPULISMUS буюу олон нийтийн сэтгэлд таатай үзэл

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 27


 

Бид! Ард ! Түмэн ! Мөн! 

Европын популистууд өөрсдийгөө сонсогчдын хүслийг хамгийн сайн илэрхийлж чадна гэж итгэж байгаа нь ардчилалд аюул учруулж байна.

Популизм европт тархжээ. Францын Үндэсний фронт, Италийн Лига Норд, Голландын Геерт Вилдерс гээд популист улс төрч болон намууд бат бөх байр сууриа европт олж авчээ. Уг намууд богинохон хугацаанд улс төрийн амжилт үззүүлэн хуурай өвс шиг “шатаж алга” болно гэсэн нь буруу байх. 1990-д оны эхэн үеэс хойш европын орнуудад нөлөө бүхий 20 популист улс төрийн холбоо бий болсноос зөвхөн хоёр нь үгүй болжээ. Мөн популист хөдөлгөөнийхөн засгийн эрхэнд гараад удаан хугацаанд ажиллах чадваргүй гэж үзэж байсан бас буруу бодож байж. Өнөөдөр Голландын Гээрт Вилдерсгүй бол тус улсад ямар ч шийдвэр гарахгүй. Умберто Босси байгаагүй бол Берлускони удаан тогтохгүй байсан. Унгарын парламентад Фидесз нам олонхи болж Унгарын төрийг өөрийг төсөөлөлд нийцүүлэн өөрчилж байна. Дөрөвдүгээр сарын 22-нд болсон Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний санал хураалтаар хэт барууны Францын үндэсний фронтын нэр дэвшигч хатагтай Марине Ли Пен нийт сонгогчдын бараг 20 хувийн санал авч, “бид зөвхөн либериал болон зүүний хүчний эсрэг сөрөг хүчин байж чадна”, “Бид системийг чичрэх болно” гэж мэдэгдэв. Үүнээс нэг хоногийн дараа Голландад эвслийн засгийн газрын тэргүүн огцрох өргөдлөө хатан хаандаа бариад байна. Эвслийн засгийн газар улсын төсвөө Гээрт Вилдерсийн тэргүүлэх Хэт барууны популист намын (PVV) парламент дахь хатуу байр сууринаас болоод цаашид ажиллах боломжгүй болжээ. /Европын холбоо Голландын засгийн газрыг төсвийн зардлыг багасгахыг шаардаж байгаа билээ. Үүнийг хэт барууны популист нам эсэргүүцээд байгаа юм/

Үндэсний фронтын тэргүүн Марин Лт Пен үнэхээр дээр улс төрийн хүчнүүдийг популист гэж тодорхойлж болохоор байна уу? Тэдний үзэл бодлыг бусад улс төрийн намуудаас тусгаарлагч шугамыг  хэр “цэвэр” татаж болохоор байна ? Зүүний хүчнийхэн улс төрийн голлох намуудад Популист уриа лоозонг ноёрхож байгаа неолибрализмийн эсрэг чиглэгдсэн тэдний шүүмжлэлийг саармагжуулахад ашиглаж байна гэж үзэж байхад барууны радикал хүчнүүд мөн үүнтэй ижил либерализмийн эсрэг байр сууриа илэрхийлдэг. Аль аль нь “мартагдсан ард олны” дуу хоолой болон “элитийн” эсрэг тэмцэж байна гэж өөрсдийгөө үздэг. “Популист” гэдэн үг европт ардчилсан нэр хүндтэй тэмдэг зүүсэнтэй адил сонсогдох болжээ. Ардчилсан үзэл санаа популист үзэлтэй адил байна гэж үү? Улс төрийн агуулгатай байна гэдэг нь өөрөө улс төр үү? Улс төр судлаачид хоорондоо ялгаатай үзэл баримтлал бүхий Унгарын Жоббик нам, Шведийн демократ нам болон Английн батлан хамгаалар лиг зэрэг улс төрийн хүчнүүдийг судлан дараах дүгнэлтэд хүрсэн байна. Эдгээр намуудыг ихэнх дэмжигчид дундаж төвшнөөс дээгүүр боловсролтой ба ажил төрөлтэй иргэд байдаг аж. Олон хүн дэлхийн даяаршлыг аюул мэт хүлээн авсан ч бүх улс оронд популист намууд хүчээ авч чадаагүй юм. Аль ч орны популистууд ард түмэнд нэг талаас хээл хахууль, авилгалд идэгдсэн, ард түмнээсээ тасарсан, “элит” хэсэг нөгөө талаас: гаднаас ирсэн “харийн сэтгэлтэй” цөөнх хамгийн их гай болж байна гэсэн үзлээрээ нэгддэг. Тэднийхээр бол нийгмийн элит болон харийнхан улс оронд хамгийн бага татвар төлдөг ба улсын сангаас “харийн цагаачид” хамгийн их халамж хүртэж үүнийг хахуулагдсан Европын холбооны парламентын ихээр дэмждэг популист улс төрчид нэг сумаар зүүн либерал үзэлтэй элит болон хууль бус цагаадчийн эсрэг давхар цохилт өгөхийг оролдоно. (Берлускони илтгэлийн өнгө, Унгарын Жоббик нам, Болгарын Атака хүч, Руминий “Их Руминчууд” гэх мэт) АНУ-д популистууд “хоёр эргийн элит” болон “харуудын” эсрэг сурталчилгаа ихээр хийдэг. АНУ-д төрөөгүй хар арьстан ислам шашинтай байж болох Обама тэднийхээр бол Улсын ерөнхийлөгч байх эрхгүй юм байна.  Нийгэмд айдас түгшүүр төрүүлэх “буруутныг илрүүлэх” нь популистуудийн гол үүрэг.  Тэдний “гадны хольцгүй жигд цэвэр ард түмэн”  бий болгох яриа нь ард олны улс төрийн оролцоог нэмэгдүүлэх хүсэлтэй гэсэн үг огт биш. Тэдний тавьдаг ард олны санал асуулга явуулах шаардлага нь ердөө ард түмний төлөөлөлтэй ардчилсан төр үгүй байгааг нотлоход оршино. Популист үзэл заавал парламентийн эсрэг чиглэсэн байх албагүй.  Жишээ нь Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Парламентийн эсрэг уур амьсгал бий болгох бодлого явуулдаггүй учир нь түүний Фидесз нам парламентын ихэнхи асуудлыг эзэлдэгт оршино. Гэвч тэд өөрсдийгаа “ард түмэн”, “ард олны жинхэнэ төлөөлөл” гэж үздэг учир үзэл бодол нь олон ургальч үзэл, эрх мэдлийн хуваарилалт, хууль ёсны сөрөг хүчний эсрэг чиглэгдсэн байдаг. Популистууд улс оронд тулгамдсан олон хэцүү асуудалд амархан шийдэл санал болгодог. Иргэд улс төрийн тэгш эрхтний ч асуудлаар өөр өөр төсөөлөлтэй байдаг учир олон нийтийг ашиг сонирхлын үүднээс чөлөөтэй санал солилцож, хамтран шийдвэр гаргах шаардлагагүй болбол улс төр үгүй болсон гэсэн үг.  Олон ургальч үзэлгүй улс төр гэж үгүй билээ.  Популистуудын “үүнээс өөр хувилбар байхгүй” гэдэг нь улс төрийн маргаан шаардлагагүй гэсэнтэй адил. Ингснээр популизм айдас төрүүлэх-зохиомжийн нэг хэсэг болж болох юм. Үүнийг Болгарын улс төр судлаач Иван Кристи 2007 онд  “ Өөр ард түмнээс сонгогдох хүсэлтэй либерал элитийн эсрэг БИД АРД ТҮМЭН мөн” гэсэн уриад хамгаалалт хайсан либериал биш сонгогчид зогсож байгаагаар дүрсэлсэн байдаг.

 З.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top