Норвегчууд яргачин Брейвикийн дургүй дууг дуулцгаана

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 26

      Дөрөвдүгээр сарын 26-ны Пүрэв гаригт Осло хотын гудамжнаа мянга мянган норвегчууд цугларч “Солонгын хүүхдүүд” хэмээх харилцан ойлголцол, энхтайван -эв нэгдэлд тэмүүлсэн агуулгатай  хүүхдийн дууг дуулцгаана гэж Ройтерс агентлаг мэдээллээ.

    Энэ дууг алан хядагч Андерс Брейвик “марксист суртал ухуулга”  хэмээн шүүх хурал дээр мэдэгдэн маш дургүйгээ илэрхийлсэн бөгөөд  Норвегчууд 77 хүнийг алсан энэ яргачны арьс өнгө, шашин шүтлэгээр ялгаварлах үзлийг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн түүний шүүгдэж буй байрнаас холгүйхэн  дургүй дууг  нь нийтээр дуулахаар шийдсэн байна.

Д. Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top