Меган Фокс хойд эх байхдаа дуртай

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 26


Холливудын жүжигчин Меган Фокс болон түүний нөхөр Брайн Остин Грийн нар анхны хүүхдээ тэсэн ядан хүлээж байгаа. Тэд энэ талаар  ямар нэг мэдэгдэл хийгээгүй байгаа тухай  сар гаруйн өмнө” Стар” сэтгүүл дээр гарч байсан юм.

“Космополитан” сэтгүүлийн дөрөвдүгээр  сарын нэгэн дугаарт өгсөн ярилцлагадаа  жүжигчин Меган Фокс  “ Би дор хаяж 2-3  хүүхэдтэй болмоор байна” гэжээ.

Дашрамд дурьдахад түүний нөхөр Брайн Остин Грийн нь Кассиус гэдэг 10 настай хүүтэй бөгөөд Меган Фокс “Кассиус бол миний амьдрал дахь хамгийн хайртай хүмүүсийн  нэг, надад түүний хойд эх байх сайхан байдаг” гэсэн байна.

  Г. Итгэл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top