200 орчим оршин суугчидтай Испанийн Хускар тосгон өнгөрсөн оны зургадугаар сард “Смурфики” хүүхэлдэйн киноны бяцхан баатруудын “эх орон” болж хувирснаараа ганц жилийн дотор 125 мянган жуулчдыг татаж чаджээ.
Тосгоны бүх байшингуудыг хүүхэлдэйн кинонд гардагчлан цэнхэр өнгөтэй болгохын тулд 12 будагчин ажиллаж, 4000 литр будаг зарцуулсан байна. Энэхүү цэнхэр будагны ачаар тосгоныг зорин долоо хоног бүрийн амралтын өдрүүдээр 2000 жуулчин ирдэг болжээ. Тосгоны оршин суугчид энэхүү бизнесийн ашиг тусыг мэдэрсэн учраас байшингуудаа цэнхэр хэвээр нь үлдээхээр шийдсэн байна.
Д. Мягмарсүрэн
Сэтгэгдэл ( 0 )