Мэргэжилтэнүүд тус улсын үймээнээс үл шалтгаалан үл хөдлөх хөрөнгө эзэмших хандлага ихсэж байгаад анхаарлаа хандуулж байна.Үл хөдлөх хөрөнгөд ихээхэн хөрөнгө оруулсан мянга мянган оросын өрх гэрүүдэд айх зүйл алга хэмээн зуучлагчид үзэж байна. Тэдний тооцож байгаагаар тус улсад өрнөж буй үймээн гадаадын иргэдэд нөлөөлөхөөр удаан үргэлжлэхгүй. Гэвч тухайн зах зээлээс харахад ОХУ-ын иргэд тийм ч тайван биш байна. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар Египетэд байр авах үйлчлүүлэгчдийн захиалга борлуулагчдын санал болгож буй хэмжээнээс эрс буурсан байна. Үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын дунд явуулсан судалгааны дагуу Египет дахь үл хөдлөх хөрөнгөд ойролцоогоор 10 мянган орос гэр бүлүүд өөрсдийн хөрөнгөө зарцуулсан байна. "Чеда" компанийн хамтран эзэмшигч Ольга Мишинагийн хэлснээр тус улсын үл хөдлөх хөрөнгийн эрэлт хэрэгцээ буурсан ч энэ нь ноцтой зүйл биш гэсэн байна.
Харин "Найт франк" компанийн дээд зэрэглэлийн ҮХХ-ийн хэлтсийн дарга Елена Юргеневагийн үзэж байгаагаар тус зах зээлийн уршгийн талаар аливаа дүгнэлт хийх одоогоор эрт байгаа бөгөөд үүнийг зөвхөн хагас жилийн дараа л хийж болох юм гэжээ.
Хэрэв үймээн 2-3 долоо хоногийн дотор дуусвал нөхцөл байдалд тийм ч их нөлөө үзүүлэхгүй хэмээн “ҮХХ-ийн зах зээлийн үзүүлэлт”-ийн дүн шинжилгээний төвийн ахлах Олег Репченко үзжээ.
“Котлер Консалт” компанийн мэдээлж байгаагаар Египет дахь улс төрийн тогтолцоо өөрчлөгдөхгүй бөгөөд үл хөдлөх хөрөнгийн зөрчилдөөн үүсэхгүй гэсэн байна. Тийм ч учраас энэ салбар зогсонги байдалд орох шалтгаан байхгүй. Жишээ нь Тунист засгийн газар солигдоход эсрэгээр, зах зээл нь хөгжсөн хэмээн “Ника групп” компани тэмдэглэжээ. “Гдеэтотдом.ру” дүн шинжилгээний төвийн удирдагч Александр Пыпины хэлснээр Египетэд үүссэн байдал нь тус улсын иргэдийг мөн адил үл хөдлөх хөрөнгөд сонирхолоо хандуулахад хүргэсэн бөгөөд энэ нь ҮХХ-ийн эрэлт хэрэгцээ өссөнтэй холбоотой юм гэжээ.
Гэвч энэ нь бодит бус юм. Үнэн хэрэгтээ Египетэд байраа зарах хүсэлтэй иргэдийн тоо өсөж харин худалдан авах иргэдийн тоо буурсан юм.
Иймэрхүү бууралт нь богино хугацааных байх магадлалтай. Учир нь Египетийн ҮХХ-ийн зах зээл нь тус орны хөрөнгө оруулалтын чухал хүчин зүйл юм.
Б. Дөлгөөн
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )