Энэхүү гайхалтай тохиолдол Мичиган мужийн Грэнд Рэпидс хотын Хелен Девос эмнэлэгт болжээ.
Николас, Александр Болден хэмээх хоёр хүү төрөх хугацаанаасаа бараг гурван сарын өмнө мэндэлсэн ба нэг килограмм хүрэхтэй үгүйтэй жинтэй тэднийг төрөнгүүт нь тусгай инкубаторт шилжүүлсэн байна.
Хөвгүүдийн ээж Детройт хотын иргэн 26 настай Кристина Болден өнгөрөгч гуравдугаар сард тархины хүнд өвчний улмаас нас барсан ба эмч нар хүүхдүүдийг нь аврахын тулд маш эрсдэлтэй алхам хийн бүсгүйн биед залгасан тусгай төхөөрөмжүүдийн тусламжтайгаар урагийг тэжээлээр хангаж байгаад 25 долоо хоног гүйцэн амьдрах боломжтой болонгуут кисерово хагалгаа хийн төрүүлсэн байна. Цагаасаа эрт, маш бага жинтэй төрсөн хоёр ихэр хүү одоо эрчимт эмчилгээ хийлгэж байгаа ба үеийн хүүхдүүдээсээ өсөлтөөрөө хоцрох магадлал ихтэй нь эмч нарын санааг зовоож байгаа аж.
Д. Мягмарсүрэн
Сэтгэгдэл ( 0 )