Хятадын улаан хунтайж нар

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 27


 

Spiegel” сэтгүүлд нийтлэлч  Андреас Лоренз Хятадын Коммунист намын дарга нарын хүүхдүүдийн талаар бичжээ. Энэхүү нийтлэлийг орчуулан хүргэж байна.

 

Тэд гадаадын элит их сургуулиудад  суралцсан байх бөгөөд  мөнгийг баруун солгойгүй цацан амьдарна. Хятадад намын даргын хүүхэд болж төрсөн хүн хамгийн дээд зэргийг харилцаа холбоо болон дээд зэргийг боломжтой учир тэднийг гадаад дотоодын компани пүүсэд өндөр албан тушаалын ажилд авдаг.  Тэднийг “Улаан хунтайж/ гүнж нар” (“China”s princelings” орч.) гэж нэрлэдэг.

Олны дунд Винстон Вен нэрээр танил болсон Вен Юунсон  энэ жилийн хоёр сард төрийн мэдлийн "China Satellite Communications" компанийн тэргүүн болоход Хонк-Гонкт арилжаалагддаг компанийн үнэт цаасны ханш 40 хувиар өссөн нь шинэ даргын ухаан чадалтай огт холбоогүй юм.

Винстон Вен нь Хятадын Ерөнхий сайд Вен Жибаогийн хүү учир хөрөнгө оруулагчид түүний харилцаа холбоо компанид ашигтай гэрээ, тендер авахад тус болно гэж найдсанд оршино.

БНХАУ-ын дарга, Хятадын коммунист намын дарга Ху Жинтоагийн хүү Ху Хайфен мөн л Бээжингийн алдарт “Qinghua” их сургуулийн дэд захирал болон сургуулийн намын бүлгийн даргын ажлаас гадна тус их сургуулийн харъяа  эдийн засгийн компаниудийн үйл ажлыг хариуцдаг байх юм. Жишээ нь:  онгоцны буудал болон далайн боомт дээр ачаа континер шалгах тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг “Nuctech” компанийг хариуцдаг.

Дарга нарын хүүхдүүд багаасаа тусгай хангамжинд өсөж том болно. Хяталын ардын намын харъяа тусгай эмнэлэгээр үйлчлүүлэн АНУ болон  Европын нэртэй их сургуульд суралцан боловрол эзэмшиж, ажлынхаа гарааг мөн амжилттай эхэлнэ. Тэдний ихэнх нь аливаа нэгэн гадаад орны паспорт эсвэл ногоон карт эзэмшдэг гэнэ. Нэг үгээр бол тэд үе тэнгийнхээсээ хамаагүй давуу боломжоор хангагджээ.  Улаан хунтайж нарыг компани пүүсүүд ажилд дуртай авахдаа тэднээс төрийн дээд удирдлага дотор болж буй үйл явдлын талаар мэдээлэл авах болон тэдний харилцаа холбоог байгууллагынхаа үйл ажиллагаанд ашиглахыг зорилго болгоно.

Сүүлийн үед Хятад оронд байгаа Чунцин мужийн намын хороон дарга асан Бо Силай болон түүний эхнэр Гу Кайлайтай холбоотой үйл явдал намын дарга нарын гэр бүлийн гишүүдийн ажил амьдрал ба тэдний орлоготой холбоотой асуудлыг олон нийтийн анхаарлын төвд аваачлаа.  Богийн эхнэр Гу нь английн нэгэн бизнесмэнд хор өгч алсан /эсвэл алуулсан/ гэдэг хэргээр хоригдоод байгаа юм. Уг хэргийг шалгах явцад Гу болон түүний ах дүүс 126 сая ам.долларын үнэ бүхий фирмийг удирддаг бөгөөд 1.2 сая ам.долларын хөрөнгийг гадаад улс оронд байршуулсан нь тогтоогджээ. Энэ бол Хятадын дарга нарын болон тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн цуглуулсан асар их хөрөнгийн өчүүхэн бага хэсэг юм.

Тэд ул мөрөө баллах, өөр хүний нэр дээр байршуулахаас авахуулаад олон арга хэрэглэдэг учир өнөөдрийн байдлаар “улаан гэр бүлийнхэн” гадаад дотоодод хэдий хэмжээний мөнгө болон алт байршуулснийг хэн ч тоолж мэдэхгүй юм. Ямар ч байсан хятадын социологичид олон жилийн өмнө Хятадын тэрбумтангуудын 90 хувь нь намын дарга  нарын хүүхдүүд юм байна гэдгийг судалгааны үр дүнд тогтоосон байдаг.  2900 улаан хунтайж 240 сая еврогийн хөрөнгөтэй бөгөөд тэд ихэвчлэн банк-санхүү, гадаад худалдаа болон үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр идэвхитэй “ажилладаг” юм байна. Уг судалгаагаар 100 сая юанийн хөрөнгөтэй 3220 хүний дотроос 288 хүн дарга нарын хүүхэд биш байсан гэсэн дүн гарчээ.

 

Хятадын коммунист нам нь өөрөө өөртөө үйлчилдэг дэлгүүр үү?

2010 онд Хятадын Ардын Их Хурлын 70 хөрөнгөлөг депутат 90 миллиард ам.долларын хөрөнгө эзэмшдэг гэсэн мэдээ гарсан. Орлогын тэгш бус хувиарлалт олон нийтийн дургүйцлйг ихээр нэмэгдүүлж байгаа учир коммунист нам дотор уг шударга бус явдлыг  таслан зогсоохыг шаарддаг гишүүдийн тоо нэмэгдсээр байна. Дарга нарын хүүхдүүд сүүлийн үед санд хөрөнгө оруулж өндөр ашиг авах болсон. Зарим нэгэн жишээг дурьдахад: Ерөнхий сайд асан Жу Ронжигийн хүү Левин Земины хүү Жиан Мианхенг олон жилийн турш “China International Capital Corp” ажилласан юм. Энэ нь Америкийн хөрөнгө оруулалтын Морган Стэнли банк болон Хятадын нэгэн хувийн хөрөнгийн сангийн хамтарсан компани юм. Намын дарга асан Жиан Земиний хүү Жиан Мианхен төрийн санхүүжилттэй нэгэн хөрөнгө орууллалтын байгууллага  болон бусад олон пүүс компани ТУЗ-ийн гишүүн байсан. Энэ хоёрын үйл ажиллагаа бусад улаан хунтайж нарт үлгэр дуурайлал болсон гэж мэргэжилтэн нар үздэг. Намын үзэл суртлыг хариуцсан Ли Чанчун даргын охин Ли Тон төрийн “Bank of China”-ийн хөрөнгийн сангийн захирал хийдэг.

Хэрэгтэй харилцаа холбоогүй мөнгө-санхүүгийн байгууллагуудад боломж хомс. Винстон Вен “ China Satellite Communications” –д орохоосоо өмнө дансандаа хэдэн сая ам.доллар хөрөнгөтэй хувийн хөрөнгө оруулалтын “New Horizon Capital” Сангийн захиралаар ажиллаж байсан байх юм. Уг санд Ардын их хурлын дарга Ву Банг Гуогийн хүргэн Вилсон Фенгээс гадна улс төрийн товчооны гишүүн асан Ли Руйханй хүү Жорж Ли ажилладаг юм байна. Улс төрийн томчуудтай харилцаа холбоогүй, мөнгө снахүүгийн байгууллагууд Хятадын зах зээл дээр үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй гэж барууныхан үздэг.  Хятадад үйл ажиллагаа явуулдаг гадаадын банкууд улаан хунтайж нар тэднийг зах зээлээс шахан зайлуулахаас болгоомжилж байна. Ерөнхий сайд асан Ли Пений толгойлдог Лигийн бүлэглэлийн эрчим хүчний салбарт үзүүлдэг нөлөө бараг домог шахам болсон зүйл.  Охин Шиао Лин нь эрчим хүчний “China Huaneng Corporation удирддаг бол Хүү Шаньси нь мужийн орлогч дарга болоод байгаа. Ли Пенгийн эхнэр Чжу Линь нь улсын томоохон компанийн цахилгаан станцийг тэргүүлж байсан. Мөн түүний гарын үсэггүй  Өвөрмонголд ямар ч том төсөл хэрэгждэггүй гэсэн цуу яриа байдаг. Бо Силайгийн удирдан явуулсан авлига хээл хахуультай тэмцэх компанит ажиллагааны үр дүнд авилгалын хэргээр олон жилийн ял авсан хүмүүсийн ар гэрийнхэн ялын хэмжээг дахин авч хэлэлцэхийг шаардаж эхлээд байна.  Хэрэв Бо Силай болон түүний гэр бүлийнхэн өөрсдөө хууль бусаар баяжиж байсан бол тэд бусдыг шийтгэж болно гэж үү?

З.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top