Энэ онд Францад ажилгүйдлийн түвшин 10 хувиар өссөн нь урьд өмнө байгаагүй үзүүлэлт аж. Николя Саркози төрийн албан хаагчдын тоог 61 мянгаар нэмэгдүүлнэ гэсэн Франсуа Олландын хөтөлбөрийг шүүмжлэхдээ: “Евро бүсийн санхүүгийн хямралт нөхцөлд улсын төсвийн зарлагыг нэмэгдүүлэх нь Францын эдийн засагт хүндээр тусах болно” гэж хэлсэн байна.
Харин эхний шатны ялагч, түүний өрсөлдөгч Франсуа Олландын хувьд эсрэгээр нь өөр байр сууринаас хандаж байна. Тэрээр Марин Ле Пенд саналаа өгсөн сонгогчдод анхаарлаа хандуулан тэдний олонхи нь ажилгүйдлийн түвшин өндөртэй бүс нутгийн иргэд болохыг харгалзан цаашид тэдний нийгмийн баталгааг хангах талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.
Д. Мягмарсүрэн
Сэтгэгдэл ( 0 )