Египетчүүд нас барсан эхнэртэйгээ секс хийнэ гэв үү

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 27

      NEWSru Israel-д мэдээлснээр Египетийн исламын парламентын олонхийн төлөөлөгчид  саяхан бидний хувьд бол шал гажигтай, сонин санагдахуйц хуулийн төслийг өргөн барьжээ. Тэр нь : эхнэрийгээ нас барснаас хойш 6 цагийн дотор авааль нөхөр нь түүнтэй “үдэлтийн” секс хийх эрхийг хуульчилж өгөх юм байна.

       The Daily Mail-д тэмдэглэснээр бол Египетийн шинэ парламентын иймэрхүү сонин  хуулийн төслүүд нь ганц  “үдэлтийн” сексээр зогсохгүй,   охидын гэрлэх насны доод хязгаарыг 14 болгон бууруулж, эмэгтэйчүүдийн боловсрол эзэмших, ажил эрхлэх эрхийг нь бүрмөсөн хязгаарлах  талаар яригдаж байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн Үндэсний зөвлөлийн зүгээс эдгээр хуулиудыг батлуулахгүй байх талаар парламентын гишүүддээ хандан уриалга хүргүүлсэн байна.

Д. Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top