Украйнд дэлбэрэлт боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 28

Украйны Днепропетровск хотод бөмбөг дэлбэрч олон хүн шархсан мэдээ гадаадын онлайн сонинуудад тавигдаж эхэллээ. Днепропетровск нь "ОХУ-тай Украйн ашиггүй газрын хий нийлүүлэх худалдааны гэрээ хийсэн" хэмээн хоригдоод байгаа Ерөнхий сайд асан хатагтай Тимшенкогийн төрсөн хот юм. Германы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сүүлийн долоо хоногт Украйны төр засгийг ихээхэн шүүмжилж байгаа бөгөөд зарим нэгэн нь Украйнд болох Европын хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг “бойкотлох” хэрэгтэй гэж үзэж байгаа. Тухайлбал Германы шинэ Ерөнхийлөгч Гаук өчигдөр Украйнд оролцох байсан хурлаа цуцалсныг  бүх хэвлэл мэдээлэл сайшаасан байна.

З.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top