Исламабад хотод болсон шүүх хурлаар Пакистаны Ерөнхий сайд Жиланийг Ерөнхийлөч Заардаарийн авлигын хэргийг илрүүлэхэд саад болсон буруутайг тогтоолоо. Ерөнхийлөгч Заардаари эхнэр Беназир Бутогийн хамт Швейцарийн банкинд хууль бус есөн сая гаруй ам.доллар байршуулсан хэрэгт унаад байгаа билээ. Ерөнхий сайд Жилани энэ оны хоёрдугаар сард “Намайг шүүх буруутгах тохиолдолд Ерөнхий сайдын албаа хүлээлгэн өгнө” гэж хэлж байсан учир олон нийт түүнийг хэлсэн амандаа хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Шүүхийн шийдвэрийн дагуу Жилани огцорвол дахин төрийн өндөр алба хаших эрхгүй болох юм.
З.Бат
Сэтгэгдэл ( 0 )