Хятадын ихэнх тэрбумтнууд холын замд хувийн онгоц гэхээсээ илүүтэй тав тухтай Luxus автобусаар аялахыг боддог. Арга ч үгүй биз. Luxus автобус нь дотроо тансаг 00 -ийн өрөөтэй бөгөөд энэ нь эзнийхээ хэрэгцээг 100 хувь хангадаг “ухаалаг” автобус юм. Хятадын баячууд өдөр тутмын хэрэглээндээ Rolls-Royce, Maybach, Bentley зэрэг суудлын тэрэг унадаг ч, замд гарахдаа Luxus автобусаар зорчдог аж. Учир нь тус улсын Засгийн газраас хувийн онгоцонд олгох зөвшөөрөлдөө “гар татдаг” тул баячууд нь ийнхүү холын замд тохилог автобусаар явдаг байна. Өнөөдөр урд хөршид 100 орчим хувийн онгоцыг зөвшөөрдөг болохыг эх сурвалжууд баталж байгаа. Тэгвэл аян замд байнга шахам явдаг хэрэглэгчиддээ зориулан Шиаманд байрлах “King Long Coach” жилдээ 30 ширхэг Luxus автобус захиалгаар хийдэг аж. Эдгээр автобусыг голчлон уурхайн эзэд авдаг бөгөөд өдгөө уг автобусыг Бээжинд болж буй автомашины үзэсгэлэн тавьсан байна.
Эх сурвалж: “Spegel” онлайн сэтгүүл
З.Бат
Сэтгэгдэл ( 0 )