Албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр 7 жилийн хорих ял сонсч, 2011 оны наймдугаар сараас эхлэн хоригдож байгаа Украйны ерөнхий сайд асан, 51 настай Юлия Тимошенко шоронд өлсгөлөн зарласнаас бие нь маш хурдан муудаж байна. Түүний охин “Тэр зодуулсныхаа дараа их шаналж, гутарсан, 7 хоногийн турш юу ч идээгүй, ус ч уугаагүй. Шоронгийн удирдлагууд түүнийг хүчээр хооллохыг завдаж сүрдүүлсэн” гэж дөрөвдүгээр сарын 27-нд мэдэгджээ.
Н.Батцэнгэл
Сэтгэгдэл ( 0 )