Ангела Меркель Украйнд зохиогдох Евро-2012-ыг эсэргүүцэж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 30

     Германы долоо хоног тутмын Spiegel сэтгүүлд өгүүлснээр  хэрэв экс ерөнхий сайд Юлия Тимощенког суллахгүй бол Украйнд болох Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг Германы төр засгийн төлөөлөгчид очиж үзэхгүй хэмээн Холбооны канцлер Ангела Меркель мэдэгджээ.

      Өмнө нь Тимощенкотой харгис харьцаж байгааг эсэргүүцэн Германы ерөнхийлөгч Йоахим Гаук  Украйнд хийх байсан албан ёсны айлчлалаа цуцалж байсан аж.

     Германы хэвлэлд бичиж буйгаар, экс ерөнхий сайдыг Германд эмчлүүлэх талаар Ангела Меркель санаачлан, Берлиний “Шарате” эмнэлгийн эмч нар  Украйны ерөнхийлөгч Виктор Януковичид хүсэлт хүргүүлсэн байна.

Д. Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top