Австралийн тэрбумтан Clive Palmer 1912 онд живсэн Титаник хөлгийн хуулбарыг зохион бүтээх гэж байгаагаа зарласан байна.
The Sydney Morning Herald-д мэдээлснээр хөлөг онгоц “Титаник II” гэсэн нэртэй байх ба 2016 оны сүүлээр аяллаа эхлэх юм байна.
Хөлгийг зохион бүтээх ажил 2013 онд эхлэх ба гүйцэтгэгчээр нь Хятадын CSC Jinling Shipyard хэмээх улсын компани ажиллана. Палмерийн өгүүлснээр хөлгийн загвар дизайн нь эх Титаниктайгаа яг ижилхэн хийгдэх ба зөвхөн уурын зуухнууд байсан хэсэгт нь хөлгийн зохион бүтээгчийн амьдардаг Квинсленд мужид зориулсан үзэсгэлэнгийн танхим байх юм.
The Australian-д дурдаснаар “ТитаникII” бүтээгдэж дуусангуутаа Хятадын хөлөг онгоцуудыг дагалдуулан Шанхайгаас Лондонд хүргэгдэн, домогт Титаник 1912 оны дөрөвдүгээр сарын 10-нд эхний бөгөөд эцсийн аялалдаа гарсан Лондон-Нью-Йоркийн чиглэлд анхны аяллаа хийх ажээ.
Д. Мягмарсүрэн
Сэтгэгдэл ( 0 )