Саятан ээж дуулиант сайтаа оюутны байранд бүтээжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 01


Шинэ үеийн аж ахуй эрхлэгч ээжийн жишээ болсон Жэнэвиев Тиерсийн өмнө их сургуульд сурч байхад нь бусад оюутны нэг адил “Би амьдралдаа юу хийх вэ?” гэдэг асуулт тулгарахад Sittercity.com цахим сайтыг үндэслэсэн юм. Энэ нь америк эцэг эхчүүдийг хүүхэд асрагч нартай холбож өгдөг хамгийн анхны  сайт юм. Тэрээр Бостон коллежийн оюутны байранд сайтаа даруухан эхлүүлжээ.

2001 онд их сургуулийнх нь хотхонд төрөх нь дөхсөн жирэмсэн эмэгтэй 200 гишгүүр шатаар авирч хүүхэд харуулах зарлал наахыг  Жэнэвиев харчихаад “Яагаад хэн нэгэн хүн нэг хот буюу улсад байгаа хүүхэд харагчдыг нэг дор тавьчихаж болдоггүй юм бэ? Тэгвэл ихээхэн хялбар болохсон” гэж бодож байсан бөгөөд тэр санаа нь харин түүний хийдэг ажил болж хувирчээ.

Нэг улс оронд байгаа бүх хүүхэд асрагчдыг ганцхан цахим сайтад төвлөрүүлнэ гэдэг ялангуяа оюутан хүнд тун амаргүй байж. Ааваасаа авсан 100 долларын зээлээрээ домэйн нэр худалдан авч, дараа нь хоёр найздаа хэдэн мянган доллар төлөөд вэб сайт байгуулжээ. Жэнэвиев 20 мянга орчим сурталчилгааны хуудсыг Бостон орчмын их дээд сургуулиудаар тараахад хэдэн сарын дотор 600 илүү оюутан хүүхэд харахаар бүртгүүлжээ.

Өнөөгийн байдлаар энэ сайтад сая илүү хүүхэд асрагч бүртгүүлж гурван минут тутамд эцэг эхчүүдийг хүүхдийг нь харах хүнтэй тохируулдаг болсон бөгөөд онцгой асрагч хайсан эхчүүдийн зэрэгцээ засгийн газар ч нэлээд ашигладаг сайт болсон байна.

Хэдхэн жилийн дотор Sittercity.com өргөжихдөө 15 хүнийг ажилд авсан хэдий ч Жэнэвиев бизнесээ цаашид хөгжүүлэхэд хөрөнгө оруулагчид маш их хэрэгтэй болжээ. Хөрөнгө оруулагч нартай уулзахад зарим нь бизнесийг нь хүлээн зөвшөөрөхгүй, зарим нь шоолоод гаргасан удаатай. Нэг хөрөнгө оруулагч бүр “Миний авгай наадахыг чинь хариуцдаг юм даа” гэж доромжилж байжээ. Тэр тусмаа санхүүгийн “Леман Бротерс” компани дампуурсны шууд нөлөө туссан үе тулгарч хөрөнгө оруулагчид  ээлж дараалан татгалзаж байлаа.

Гэхдээ хүүхэд харж асрах нь дан ганц эмэгтэйчүүдийн асуудал биш болохоор эдийн засгийн уналтыг эс тоон Жэнэвиевтэй хамтран ажиллах  зоригтой хөрөнгө оруулагчид олдсон байна. Тэр хөрөнгө оруулагчид  нь түүний зургаан жилийн өмнө ааваасаа зээлсэн мөнгөнөөс эхэлсэн хөрөнгийг нь таван сая доллар хүртэл өсгөсөн байна.

Жэнэвиевийн сайт шинэ төрсөн эмэгтэй удирдагчтай өөр гурван сайтыг хамтран байгуулаад байна. Тэр өөрөө мөрөөдлийн залуутайгаа гэрлэж, хоёр ихэр хүүгийн ээж болчихоод Sittercity.com-оо цэцэглэхийг ажигласаар байна. Бизнесийн олон сэтгүүл түүний дотор INC. 500 Entrepreneurial Superstars (2008), Crain Magazine’s “Top 40 Under 40” (2007) сайтыг нь хөхиүлэн дэмжжээ. Жэнэвиев аж ахуй эрхлэгч ээж, эмэтэйчүүдэд дэмжлэг үзүүлэхийг өөрийнхөө эрхэм зорилго болгосон бөгөөд “Хэрэв та компани эхлүүлэх гэж бодож байгаа бол энэ чинь боломжтой шүү” гэж хэлж байна.

“Яахуу ньюс”-эс авав

Э. Гэрэл


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top