Америк пастор дахин Коран судрыг шатаажээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 01

Пастор Терри Жонс энэ үйлдлээрээ Иранд цаазаар авах ял аваад байгаа санваартаныг чөлөөлөхийг уриалж байгаа гэдгээ мэдэгджээ. Судар шатаах ёслол өнгөрсөн амралтын өдөр Гейнсвилл хотод болжээ. Тухайн үед сүмд 20 орчим бишригчид цугласан байжээ. Харин уг үйлдлийг эхнээс дуусах хүртэл нь цагдаагийнхан хараандаа байлгасан гэнэ. Жонс мусульманы ариун судрыг шатаахдаа хий ашиглажээ. Тэрээр өмнө нь 2010 мөн ийм үйлдэл хийсэн бөгөөд түүнээс үүдэн Афганистанд эмх замбараагүй байдал үүссэн бөгөөд 100 орчим хүн амь насаа ч алдсан. Өдгөө Пакистанд түүний толгойг 4 сая доллар үнэлээд байгаа билээ.

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top