Линдси 2006 онд Interview сэтгүүлд Элизабет ТЕЙЛОРЫН төрх бүхий байдлаар гэрэл зургаа нийтлүүлж байсан билээ. Тухайн үед скандалист жүжигчин бүсгүй 19 настай байсан бөгөөд карьерынхаа оргил үедээ хүрээд байсан гэдэг.
–Би хэзээнээс л Элизабетаг шүтэн биширсээр ирсэн. Тэгээд ч түүний дотоод сэтгэлээрээ мэдрэхийг хүсдэг. Тэр гайхалтай эмэгтэй. Харин надад түүнийг дүрийг бүтээх санал тавьсанд их баяртай байна хэмээн Лохан ярьжээ. Гэтэл түүнийг авьяасгүй, хар тамхи, архинд донтогч хэмээн шүүмжлэгчид ч их байгаа ажээ. Энэ тухай нэртэй ТВ хөтлөгч Рози О`Доннел өөрийн үзэл бодлоо илэн далангүй илэрхийлжээ.
Тэрээр: -Эхлээд Лохан хэвийн байдалдаа орох хэрэгтэй. Түүнд олон асуудал бий. Муу зуршил ихтэй. Хамгийн сүүлд тэр 16-тай байхдаа хайр татдаг байж дээ. Ер нь энэ дүрд тохирох уу... Яагаад Лохан гэж. Ийм асуулт надад төрөөд байгаа. Лоханы хувьд Уитни Хьюстон шиг л битгий төгсөөсэй дөө хэмээжээ.
Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )