Үнсгэлжингийн болор шаахайг Кристиан Лубутен энэ намар олон нийтэд толилуулахаар болжээ.” Womens Wear Daily” сайтад мэдээлснээр Дисней-н “Үнсгэлжин” Blu-Ray –ээр гарахад зориулж хос шаахайг хийж байгаа гэнэ. Одоохондоо Кристиан Лубутен үнэхээр кинонд өмсөж болохоор болор шаахай хийх үү, эсвэл зүгээр бэлэг дурсгалын шинжтэй шаахай хийх үү гэдгийг хэн ч мэдэхгүй байгаа бөгөөд дизайнер өөрийн бүтээсэн шаахайдаа билэг тэмдэг болсон улаан өндөр улыг хийх үү, үгүй юу гэдэг ихэд сонирхол татаж байгаа ажээ.
“Надад ийм боломж олдсонд би маш их баяртай байгаа” хэмээхийн зэрэгцээ “ Үнсгэлжин бол үлгэрийн ертөнцөд төдийгүй гутлын ертөнцөд маш их хувь нэмэр оруулсан үлгэрийн баатар юм” гэж тэрээр онцолжээ.
Эх сурвалж: www.glamour.com
Б. Дөлгөөн
Сэтгэгдэл ( 0 )