Пенсильванид тэнхимийн орлогч эрхлэгч хуурамч докторын зэргээсээ болж огцров

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 01


Пенсильванийн их сургуулийн эрдмийн зэрэг олгох тэнхимийн орлогч эрхлэгч Дааг Линч докторын зэрэгтэй хэмээн сургуулиа хуурч байсан нь илэрч албан тушаалаасаа огцроод байна. Тэрээр сургуулийнхаа сайт, википедиа дахь танилцуулгатаа 2005 ба 2007 онд Колумбын их сургуулиас  магистр, докторын зэрэг авсан гэж бичсэн байжээ.

Колумбын их сургуулийн албаны хүмүүс түүнийг 2010 онд магистрийн зэрэг авсан, харин докторын хөтөлбөрт хамрагдсан боловч дуусгаагүй орхисон гэж мэдэгдсэн байна. Энэ талаар Пенсильванийн их сургуулийнхан оны эхээр мэдсэн ч Дааг Линчийг албан тушаал дээр байлгаад байжээ.

Харин өнгөрсөн долоо хоногт “Филадельфиа Инкуайрер” сонинд бичсэний дараа ажлаас нь түдгэлзүүлэн  шалгалт эхлүүлж, улмаар Дааг Линч өөрөө огцорсон байна. Пенсильванийн их сургуулийн хэвлэлийн төлөөлөгч Кат Стэйн “Тэр өөрөө докторын хөтөлбөрөө дуусгасан гэсэн бодолтой явсан юм билээ” гэж тус сонины сурвалжлагчид хэлсэн байна.

Дааг Линч өөрөө хүсвэл энэ онд багтаан Колумбын их сургуульд докторын хөтөлбөрийг дуусгаж болох юм байна.

“Яахуу ньюс”

А.Гэрэл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top