Америкийн Уушигны Нийгэмлэгийн үзэж байгаагаар агаарын бохирдол сая сая хүний эрүүл мэндэд заналхийлж байгаа ч АНУ-д агаарыг цэвэрлэх нь сайжирч байгаа юм байна.
Цэвэр агаарын хуулийн ачаар 2001-2010 оны хооронд озоны төвшин нь 13 хувь доошилж, жилийн турш дахь бохирдлын тоос 24% буурсан, харин богино хугацааны бохирдлын тоос 28 хувь буурсан гэж 2012 оны Агаарын Улсын тайланд мэдээлжээ.
Бохирдолын тоосонд төмөр, утаа, утаа хаялт, тоос, болон нитрат ба сульфат хүчил зэрэг хамаарагддаг. Нүүрс эсвэл бензин хэсэгчлэн шатахад озон үүсдэг. Шатаагүй нүүстөрөгч нь хэт ягаан туяатай холилдоход хий үүсгэнэ.
1990 оны Цэвэр Агаарын хуулид хийсэн байгалийн хий болон хүхэр багатай түлш хэрэглэхийг дэмжих өөрчлөлтүүд нь 2010 онд 23 мянган зуурдын үхэл, 1.7 сая астма нэрвэгдэлтээс сэргийлж, мөн 4.1 сая ажлын өдрийг алдахаас хамгаалсныг Байгаль Хамгаалах Агентлаг мэдээлжээ.
Гэвч бохирдол нь нийгмийн эрүүл мэндэд одоо ч гэсэн аюултай хэвээр байна. Америкийн Уушигны Нийгэмлэгийн мэдэгдсэнээр 10 америк хүний 4-өөс илүү буюу 127 сая америкчууд озон буюу бохирдлын тоосны төвшинтэй өндөртэй дүүргүүдэд амьдардаг ажээ. Үүнээс нь болж эрүүл мэндийн олон янзын асуудал ялангуяа астма, бронхит болон зүрх судасны өвчинтэй тулгардаг байна.
Америкийн Уушигны Нийгэмлэг нь Америкийн хотуудад богино хугацааны ба бүтэн жилийн бохирдолын тоос, озоны төвшингөөр нь зэрэг тогтоожээ.
Агаарын бохирдолтой ихэнх хот баруун хэсгийн нарлаг хөндий, усан сантай газар байх агаад тэнд бохирдлын тоос тогтон халахдаа фотохимийн утаа манан болж хувирдаг аж.
Хамгийн их бохирдсон хотууд Калифорни мужид байдаг. 2012 онд АНУ-гийн бохирдлын хоёр үзүүлэлтээр Калифорнийн Бэйкэрсфийлд хот эхний байранд, озоны төвшнөөхөө гуравдугаар байр эзэлжээ. Авто замын шигүү хөдөлгөөн ба худалдааны боомтоосоо болж Лос Анжелос озоны бохирдлоор хамгийн муу хотод оржээ.
Хэрвээ хамгийн цэвэр агаартай хотыг хайж байвал тэр нь гурван ангиллаар хамгийн цэвэр гарсан Нью Мексико мужийн Санта Фэ-Эспанола хот юм байна.
10. Филадэльфиа
Хүн ам: 6,533,683
Зүрх судасны өвчний тохиолдол: 1,660,434
Озоны бохирдлоороо эзлэх байр: 16
9. Луисвиль
Хүн ам: 1,427,483
Зүрх судасны өвчний тохиолдол: 358,161
Озоны бохирдлоороо эзлэх байр: эхний 25 хотод ороогүй
8. Синсиннати
Хүн ам: 2,172,191
Зүрх судасны өвчний тохиолдол: 534,359
Озоны бохирдлоороо эзлэх байр: 21
7. Финекс
Хүн ам: 4,192,887
Зүрх судасны өвчний тохиолдол: 981,249
Озоны бохирдлоороо эзлэх байр: 19
6. Питтсбүрг
Хүн ам: 2,447,393
Зүрх судасны өвчний тохиолдол: 702,228
Озоны бохирдлоороо эзлэх байр: 20
5. Фрэзно
Хүн ам: 1,081,315
Зүрх судасны өвчний тохиолдол: 231,750
Озоны бохирдлоороо эзлэх байр: 4
4. Висалиа
Хүн ам: 442,179
Зүрх судасны өвчний тохиолдол: 89,570
Озоны бохирдлоороо эзлэх байр: 2
3. Лос Анжелос
Хүн ам: 17,877,006
Зүрх судасны өвчний тохиолдол: 4,109,426
Озоны бохирдлоороо эзлэх байр: 1
2. Ханфорд
Хүн ам: 152,982
Зүрх судасны өвчний тохиолдол: 31,019
Озоны бохирдлоороо эзлэх байр: 5
1. Бэйкэрсфийлд
Хүн ам: 839,631
Зүрх судасны өвчний тохиолдол: 173,566
Озоны бохирдлоороо эзлэх байр: 3
Эх сурвалж: Yahoo news
Э.Гэрэл
Сэтгэгдэл ( 0 )