Хар салхи Москваг чиглэж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 03

 

Өчигдөр буюу буюу тавдугаар сарын 2-ны өдөр Москвагын оршин суугчдыг цаг агаарын таагүй байдал  хүлээж байгаа гэнэ.  Энэ тухай Оросын онцгой байдлын газар РИА-гийн мэдээгээгээр  анхааруулсан байна. Аврах ангийхны мэдээлснээр “ Москвад 15-17м/сек –ын хурдтай шуурга шуурна. Үүний улмаас цахилгааны шугам, зар сурталчилгааны самбар, авто тээвэр, бэхэлгээ тааруу самбар зэрэг зүйлс нуран унах магадлалтай тул иргэд гэмтэж болзошгүй. Тиймээс анхаарал болгоомжтой  байхыг анхааруулж байна” гэж мэдээлсэн байна. Үүнтэй холбоотойгоор Москвагын онцгой байдлын газраас мөн сэрэмжлүүлэг гаргажээ.

Gismeteo.ru –гийн тогтоосноор өдөртөө +11 … +13°С, шөнөдөө +7 … +9°С байна гэжээ.

Майн баяраар буюу өчигдөр Москвагийн цаг агаар маш тааламжтай байсан байна. Харин өнөөдөр  хүйтрэлийн улмаас бороо орох төлөвтэй байгаа юм.

Энэхүү цаг агаарын таагүй байдлын улмаас Москвагийн барилгын их сургуулийн дээвэр гэмтсэн байна. Азаар нэг ч хүн бэртэж гэмтээгүй гэнэ.  Мөн Москвагийн баруун урд зүгт байрлах сурталчилгааны том самбар унасан бөгөөд нэг хүн гэмтжээ. Өнөөдрийн байдлаар зарим нэг газраар шуурагны улмаас тоггүй байгаа юм байна.

 НТВ телевизийн мэдээлснээр цаг агаарын энэхүү таагүй үзэгдэл удаан үргэлжлэхгүй бөгөөд тавдугаар сарын 6-ны өдөр гэхэд +22°С хүртэл хална гэжээ.

Эх сурвалж news.rambler.ru

Б. Дөлгөөн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top