Францын тэргүүн хатагтай хүүхдээ хөхөөрөө хооллохоо больжээ. Николя САРКОЗИГ сонгуульд өрсөлдөөд толгой өндийх завгүй байх хооронд хэвлэлийнхэн түүний гэргийн гадаад төрх биеэ авч яваа байдлын талаар шуугиж байна. Экс-супермодель бүсгүй өмнөхөөсөө улам гэрэлтэн дур булаам харагдах боллоо хэмээн бичицгээнэ. Тэр имижээ эрс өөрчилсөн гэнэ. Одоогоос хоёр долоо хоногийн өмнө Карла хар үстэй, царайнд ь сэвх тодрон харагдаж, жаахан гундуухан мэт харагдаж байсан бол... Тэгвэл өнгөрөгч амралтын өдрөөр папарацциуд тэргүүн хатагтайг цоо шинэ төрхтэй болсоныг нь хальсанаа буулгаж амжжээ. Бруни үсний хэлбэрээ өөрчлөн макияждаа шинэ стилийг оруулсан байна. 44 настай түүнийг 10 насаар залуу харагдаж байна гэж шуугиж байна.
Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )