Францын ерөнхийлөгчийн өрсөлдөгчтэйгөө хийсэн ТВ мэтгэлцээний талаар дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шүүн ярилцаж байна. Зарим нь Олландыг мэтгэлцээний үед одоогийн ерөнхийлөгчөөс хамаагүй илүү байсан гэж байгаа бол зарим нь Саркозийн рейтинг улам өснө гэж үзэж байна.
Америкийн мэдээний портал ABC хоёр нэр дэвшигчийн мэтгэлцээнийг сургуулийн сурагчдын маргаантай зүйрлэжээ.Эхний шатны ялагч Олландын хувьд маш тайван, өөртөө итгэлтэй байсан бол өрсөлдөгч Саркози нилээн бухимдалтай маягийн харагдсан байна.
Уулзалтын үед Олланд ерөнхийлөгчөөс намдаа мөнгө цуглуулахын тулд “Бристоль”-д буудалласан эсэхийг асуухад Саркози шууд “үгүй” гэж бараг хашгирсан аж. Харин Le Monde 2009 онд Саркози намдаа хандив цуглуулахын тулд тансаг “Бристоль”-д тухалж байсан тухай баримт фактыг олж чадсан байна.
Д. Мягмарсүрэн
Сэтгэгдэл ( 0 )