Францын ерөнхийлөгчийн сонгуулийн шийдвэрлэх мөч хаяанд ирлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 04

      Нэр дэвшигч Саркози, Олланд нар өнөөдөр сонгогчидтойгоо уулзах сүүлчийн өдөр, маргааш улс орон даяар “нам гүм” болно.

     Одоогийн байдлаар нэр дэвшигчдийн рейтингийн зөрөө багавтар, ерөнхийлөгч Саркози-47хувь, түүний өрсөлдөгч, эхний шатны ялагч  Олланд-53 хувьтай байна.

     Сонгуулийн сурталчилгаа хаагдах яг энэ эгзэгтэй мөчид хийгдэх дурын улс төрийн мэдэгдэл Францын ерөнхийлөгчийн сонгуулийн эцсийн шатны үр дүнд шийдвэрлэхүйц нөлөө үзүүлэх боломжтой  бөгөөд Николя Саркозийн эцсийн найдвар алдагдах тийшээ хандаж байна. Эхний шатанд түүний өрсөлдөгчдийн нэг байсан, Францын улс төрийн зүтгэлтэн, төвийг сахигч Франсуа Байругийн хэлсэн цөөн үгс одоогийн ерөнхийлөгч Саркозийн санал авах боломжийг бараг 10 хувиар бууруулсан байна. Тэрээр: “Николя Саркози манай улсын үнэт зүйлтэй зөрчилддөг хэт барууныхныг өөртөө татахаар хөөцөлдөж байгаа нь утгагүй зүйл бөгөөд одоо цорын ганц сонголт нь Франсуа Олланд болох ба би хувьдаа түүний төлөө саналаа өгнө” хэмээн зарлажээ.

    Сонгогчидтой хийх сүүлийн уулзалтаа Саркози Францын өмнө зүгийн Тулон хотноо, Олланд хөрш зэргэлдээ Тулуз –д хийхээр явцгаасан байна.

Д. Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top