Хүүхэд бэлэглэгч бүсгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 04

    47 настай америк бүсгүй Мередит Олафсон нийтдээ 15 хүүхэд төрүүлсэн ба зөвхөн 4 нь л өөрийнх нь хүүхэд ажээ. Тэрээр нэгэн ярилцлагадаа: “Эх хүний баяр баясгаланг эдлэх хувь дутуу заяасан  бүсгүйчүүдэд аз жаргал бэлэглэхийн тулд  эдгээр хүүхдүүдээ төрүүлсэн” хэмээн ярьжээ.

    Мередит хоёр удаа гурван ихэр, нэг удаа хоёр ихэр нийт 10 удаа төрсөн ба сүүлийн хүүхдээ хэдхэн долоо хоногийн өмнө төрүүлсэн аж. Супер ээж маань гурван ч удаа орлон тоглогчийн энэ ажилдаа цэг тавилаа гэж зарласан боловч хүүхдийн хүслэн болсон хосуудтай таарахаараа өрөвдөөд хэлсэн амандаа хүрч чадалгүй өдий хүрсэн байна.

    Энэ олон хүүхдийг төрүүлэхэд Мередитийн бие организмийн давуу тал  ихээхэн нөлөөлжээ. Тэрээр жирэмсэн байх үедээ хэзээ ч хордлогонд ордоггүй, төрөхөөр өвдөх хугацаа нь маш богино, том охиноо төрүүлэхдээ хамгийн удаан  нэг цаг арван таван минут өвдсөн ба ихэвчлэн 20-30 минут өвдөөд төрдөг, бараг төрөн төртлөө ажиллаж байгаад ямар ч хүндрэлгүйгээр өөрөөрөө төрүүлж чаддаг  онцлогтой ажээ.   

    Мередитээр хүүхэд тээлгэж төрүүлсэн бүх хосууд түүнд маш талархал, хүндэтгэлтэй ханддаг ба тэр эмэгтэй байхгүй байсан бол бид хэзээ ч ийм сайхан аз жаргалтай байж чадахгүй байсан гэж ярьцгаасан байна.

Д. Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top