Жим Керри Орос оюутан охинтой сүй тавьжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 04

Холливуудын нэрт жүжигчин Жим Керри оюутан охин Анастасия Виткинатай гэрлэх гэж байгаа гэнэ. Энэ нь саяхан болсон жүжигчний 50 насны ойн баярын дараа олонд илэрхий болжээ. Америкийн СМИ-ийн бичсэнээр алдарт инээдмийн жүжигчин маань сүй тавих ёслолд хайрт Анастасиядаа 100 мянган долларын үнэтэй, шар алмазан шигтгээтэй бөгж бэлэглэжээ. Хосууд 2010 оны намар жүжигчний Нью-Йорк дахь өөрийн ресторанд танилцсанаасаа хойш үерхэж байгаа юм байна.

Жүжигчин Жим Керри урьд нь хоёр удаа гэрлэж байсан бөгөөд анхны эхнэр нь зөөгч Мелисса Уомер. Тэд Жейн хэмээх охинтой, хоёр дахь эхнэр нь жүжигчин Лорен Холли байсан. Мөн Керри Женни Маккари хэмээх загвар өмсөгчтэй болздог байжээ. Түүнээс салсны дараа түүнд маш хэцүү байсан гэж ярьжээ.

Анастасия Виткинагийн талаар мэдээлэл маш бага. Хэвлэл мэдээллийхан түүнийг Оросод төрсөн, 2000 онд АНУ руу нүүсэн гэж мэдээлсэн юм. Тэрээр 2008 онд Нью-Йоркийн дизайнерын алдартай сургууль “Parsons new school for design”-ийг төгссөн бөгөөд одоо ч үргэлжлүүлж сурсаар байгаа. Виткина долоо хоног бүр Лос-Анжелес руу найз залуутайгаа уулзахаар нисч очдог. Нислэгийн бүх төлбөрийг Керри төлдөг гэнэ. Охины хэдэн настай гэдгийг хэн ч тааж мэдэхгүй байгаа юм байна. Зарим нэг нь 23-тай, нэг бол 30-тай гэж үзэж байгаа аж.

Ямар ч байсан Жим Керри урьд нь үлгэр дээр гардаг мөнхийн хайранд итгэдэггүй гэдэг байсан бол одоо бурханы өмнө “Үхэл биднийг салгахаас нааш” гэхэд бэлэн, “Орос охиндоо маш их хайртай” хэмээн хэлсэн гэж түүний дотны найз хэвлэлийхэнд мэдэгджээ. 

Эх сурвалж: www.glamour.ru

Б.Дөлгөөн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top