Казахстаны нийслэл Астана хотод маш том асар барьжээ. Дотор нь дэлгүүр, кинотеатр бүр наран шарлагын газар хүртэл байдаг гэнэ. Үүнийг Их Британий архитектори Fosters&Partners компани хийжээ.
Уг асар нь газраас нэг зуун тавин метрийн өндөртэй юм. Асрын нээлтийг Казахстан улс тусгаар тогтносны 13 жилийн ой болон ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын 70 жилийн ойтой давхцуулан хийжээ. Асар нь хотын төв цэцэрлэгт хүрээлэнд тусгай суурин дээр байрладаг.
Энэ асарт Khan Shatyr гэдэг нэр өгчээ. Энэ нь хотын хамгийн том бүтээн байгуулалт болсон бөгөөд энэ нь дэлхийн хамгийн том асар гэнэ. Асар дотор ороод маш тохилог ресторанд хооллож, дэлгүүр хэсэж, кино үзэж, хиймэл далайн эрэгт хуримаа хийж, тэр байтугай бүр гүйдэг зам дээр гүйж спортоор хичээллэж болдог юм байна.
Уг асар дотор тогтмол температурын заалттай байдаг юм байна. Учир нь Казахстанд цаг агаар маш их солигдож өвөлдөө хасах гуч хүрч, зундаа нэмэх гуч хүрдэг гэнэ.
Асрын хана нь ETFE-ийн гурван давхар хамгаалттай гэнэ. Энэ нь тусгай нэвт харагддаг хуванцраар хийгдсэн бөгөөд нарны гэрлийг нэвт оруулж, цаг агаарын таагүй нөхцлөөс хамгаалдаг юм байна.
Асрыг яг дөрвөн жил барьжээ.
Эх сурвалж: www.news.ru
Б. Дөлгөөн
Сэтгэгдэл ( 0 )