LIFE NEWS-д мэдээлснээр, хоёр хоногийн дараа болох ОХУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд олон орны бизнес, улс төрийн хүрээний өндөр дээд хэмжээний төлөөлөгчид Москвад хүрэлцэн ирнэ гэжээ.
Эдний дотор Путины хувийн найз Сильвио Берлускони, Герхард Шредер нар ирэх юм байна.
Ерөнхийлөгчийн болон Засгийн газрын албаныхан зочдоо угтан авахаар бэлтгэл хангаж байгаа ба Внуково-3 нисэх онгоцны буудал орох зам хаагдан, энгийн зорчигчид Одинцовоор дамжиж явах юм байна.
Д. Мягмарсүрэн
Сэтгэгдэл ( 0 )