Египтийн экс ерөнхийлөгч Хосни Мубарак өнгөрсөн оны 02.11-ны өдөр албан тушаалаасаа огцорсон билээ. Тэгвэл тэрээр шоронд 84 насны ойгоо тэмдэглэсэн байна. Засаг захиргааныхан түүний өрөөнд эхнэр Сюзан болон гэр бүл, ах дүүснээс нь оруулахыг зөвшөөрсөн талаар барууны хэвлэлийнхэн мэдээлж байна. Энэ нь түүний торны цаана тэмдэглэж байгаа хоёрдахь төрсөн өдөр нь ажээ. Бусад орны тэргүүнүүдээс түүнд баярын цахилгаан илгээсэн гэдэг одоогоор тогтоогдоогүй байгаа юм.
Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )