Конгогийн ард иргэд “Терминатор”-оос болон дүрвэж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 05

Конгогийн зүүн мужийн хэдэн мянган иргэд засгийн газрын хүчнийхэн болон генерал Боско Нтагандыгийн зэвсэгт мөргөлдөөний улмаас эх нутгаасаа дүрвэж эхлээд байгаа. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд ойролцоогоор 20 мянган хүн гэр орноо орхин хөрш Руандагийн хилийг давсан мэдээлэл байна. Армийн хүчнийхэн Гома хотод “Терминатор” хочтой генералын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч ширүүхэн тулалджээ. Түүнийг хүн төрөлхтөний эсрэг гэмт үйлдэл хийснийх нь төлөө Гаагийн шүүхээс хүртэл эрэн сурвалжлах ажиллагааг зарлаад байгаа юм.  

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top