Та тэврэхэд зориулсан роботон дэр сонирхох уу?

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 07


Та хэрвээ утасны цаад үзүүрт байгаа хүнээ халуун дотноор  тэвэрмээр санагдаж байвал танд тэвэрдэг роботон дэр хэрэгтэй  байж магад. Япон профессор Хироши Ишигүро  тийм дэр зохион бүтээж Хагвы (Hugvie) гэж нэрлэжээ. Жижигхэн хүн шиг хэлбэртэй хийсэн тэр зөөлөн дэрний  толгой орчмын  халаасанд нь гар утсаа хийсэн үед харилцах орчин үүсэхэд  Хагвы нь утасны цаанаас ярьж байгаа хүний дуу хоолойны өнгө аяс, хурдан удааныг тааруулж чичирдэг байна.   

Түүнчлэн Хагвы цээжин дотроо хүний зүрхний цохилтыг дуурайх хоёр  чичиргэгчтэй.  Осакагийн  Их Сургуулийн профессор Ишигүро “Хагвыг та тэврэхэд утасны цаана байгаа хүн бас хариулан хөдөлдөг болгохын тулд  их бие дотор  нь тусгай мэдрэмтгий элемент (сенсор) , олон чичирхийлэгч (вибратор) хийж бид чадна” гэлээ.,

Хагвы бол холын зайнаас харилцаж байгаа хүмүүсийг ойртуулахад  зориулсан хэрэгсэл юм.

“Си Би Си ньюс”

Э.Гэрэл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top