Олноо нэгэнт танил болсон дүрслэх урлагийн бүтээлийн нэг Эдуард Мүнчийн 1895 онд зурсан “Чарлаан” (The Scream) хэмээх зураг Нью Йоркийн урлагийн бүтээлийн дуудлага худалдаагаар 199.9 сая доллар хүрч зарагджээ. Ингэснээрээ дэлхийд хамгийн их үнэ хүрсэн урлагийн бүтээл боллоо.
Хэн энэ зургийг худалдан авсан нь одоогоор мэдэгдэхгүй байна. Тэрбээр дуудлага худалдаанд харилцах утсаар холбогдож оролцсон бөгөөд түүний хаясан хамгийн сүүлчийн үнэ нь 107 сая доллар юм. Үүн дээрээ нэмж дуудлага худалдааны үйлчилгээний хөлс, бусад төлбөрүүдийг нэмээд 120 сая арай хүрэхгүй долларын эцсийн үнэ нь болох ажээ.
Эл зурагт дүрслэгдсэн цусан улаан өнгө бүхий тэнгэрийн дор хоёр гараараа толгойгоо бариад чарлаж байгаа эрэгтэй хүн нь орчин үеийн хүмүүсийн уур хилэн, айдас болон зовлонгийн бэлгэ тэмдэг юм.
Лондонд байрладаг урлагийн бүтээлийн зөвлөгч Майкл Фрэм хэлэхдээ:
-Энэ зураг нь Моно Лизагийн хамт нэрд гарсан, олонд танил болсон бүтээл юм гэлээ.
Эдуард Мүнч 1863-1944 онд амьдарч байсан Норвегийн зураач билээ. Тэрбээр симболизмын чиглэлээр бүтээлээ туурвидаг байжээ. Энэхүү “Чарлаан” зургийг дөрвөн хувь зурсны гурав нь Норвегийн музейд байдаг аж.
Аав нь зураач Мүнчтэй анд байсан Норвегийн бизнесмэн Пэттэр Олсен энэ зургийг Норвегийн Хвитцен хотын музейд санхүүжилт олохын тулд дуудлага худалдаагаар оруулжээ. Энэ нь бас хамгийн олон удаа хулгайлагдаж байсан зураг ажээ.
Үүнээс өмнө өндөр үнээр худалдсан зургууд дунд 100 сая доллар хүрсэн нь цөөхөн. Дуудлага худалдаанд өндөр үнэ хүрсэн зургуудыг танилцуулъя.
- Пабло Пикассо “Nude, Green Leaves, and Bust”, 2010 оны тавдугаар сарын дөрвөнд, Нью Йоркийн Кристи, 106,482,500 сая доллар
- Албэрто Жиакомэтти, “L ‘Homme qui marche I“, 2010 оны хоёрдугаар сарын гурванд, Лондонгийн Сотби, 104,327,006 сая доллар
- Пабло Пикассо “Garcon a la Pipe” (1905), 2004 оны тав дугаар сарын таванд, Нью Йоркийн Сотби , 104,168,000 сая доллар
- Пабло Пикассо “Dora Maar au chat” (1941),, 2006 оны тавдугаар сарын гурванд, Нью Йоркийн Сотби, 95,216,000 сая доллар
- Гүстав Климт ”Portrait of Adele Bloch-Bauer” (1912), 2006 оны арван нэгдүгээр сарын найманд, Нью Йоркийн Кристи, 87,936,000 сая доллар
- Франсис Бэйкон “Triptych,” ( 1976) 2008 оны тавдугаар сарын арван дөрвөнд, Нью Йоркийн Сотби, 86,281,000 сая доллар
- Винсэнт Ван Гог “Portrait du Dr. Gachet” (1890), 1990 оны тавдугаар сарын арван таванд, Нью Йоркийн Кристи, 82,500,000 с сая доллар
- Клаудэ Монэт ”Le basin aux numpheas” (1919), зургадугаар сарын хорин дөрвөнд, Лодонгийн Кристи, 80,379,591 сая доллар
“Си Би Си ньюс”
М.Туяа
-
Сэтгэгдэл ( 0 )