Өнөө өглөө 7.00 цагт Сирийн бүх хотуудад хагас зууны туршид анх удаа олон нам оролцсон парламентийн ардчилсан сонгууль эхэллээ.
Энэ оны хоёрдугаар сард өөрчлөгдсөн үндсэн хуулийн дагуу энэ сонгууль явагдаж байгаа юм байна.
Уламжлал ёсоор тал хувь нь ажилчид, тариачдын төлөөлөгчдөөс бүрддэг парламентын 250 суудлын төлөө 7195 нэр дэвшигч өрсөлдөж байгаагийн 710 нь эмэгтэйчүүд байна.
Сонгуульд нийт 14.7 сая хүн саналаа өгөх ба Сирийн телевиз сонгуулийн 50 хэсгээс шууд нэвтрүүлэг дамжуулна. Энэ улсад амралтын өдрөөр сонгуулиа зохион байгуулдаггүй юм байна. Сирийн Засгийн газрын зүгээс энэ сонгуулийг “маш чөлөөтэй, цэвэр тунгалаг, үнэнч шударга” явуулахаа амлаад байгаа ажээ.
Д. Мягмарсүрэн
Сэтгэгдэл ( 0 )