4 жилд нэг удаа зохиогддог Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээний /албан ёсны нэр нь: UEFA EURO 2012™ Poland-Ukraine/ зохион байгуулагчдын нэг Украйн улсын Киев хотын “Олимпийский” үндэсний спорт цогцолборын эргэн тойрны гудамж талбайд ажиглалтын камер суурилуулж бичлэг хийх ажээ.
“Киевдорсервис” компани гүйцэтгэгчээр шалгарсан ба зарцуулагдах хөрөнгийг замын ашиглалттай холбоотой улсын төсвөөс гаргана. Бүр 2010 онд Дотоод явдлын яам Евро-2012 тэмцээн явагдах Киев, Донецк, Львов, Харьков хотуудад 179 ширхэг камер суурилуулах талаар тогтоол гарган хэрэгжүүлж байжээ.
Тэмцээн 2012 оны зургаадугаар сарын 8-нд эхлэн долоодугаар сарын 1-нд дуусах ба зохион байгуулагчаар нь хоёр орон хамтран оролцож байгаа гурав дахь удаагийн тэмцээн юм байна.
UEFA EURO 2012 – нь финалийн шатандаа 16 баг орох сүүлийн тэмцээн бөгөөд UEFA EURO 2016-с эхлэн 24 баг оролцох ажээ.
Д. Мягмарсүрэн
Сэтгэгдэл ( 0 )