Еврогийн ханш унахад улс төрийн шалтгаан нөлөөлжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 07

 

Даваа гаригт  дэлхийн санхүүгийн  зах зээл дээр Еврогийн ханш унахад Францын Ерөнхийлөгчийн сонгуульд Социалист намын тэргүүн Орланд ялалт байгуулсан, Грекийн парламентын сонгуульд голлох хоёр том улс төрийн хүчний аль нь ч олонхи болж чадаагүй зэрэг шалтгаанууд нөлөөлсөн байна. Грекийн сонгуулиар хэт зүүний намууд болон анх удаа Фашист нам парламентад суудал авсан зэрэг  нь цаашид Грект шинэ Засгийн газар бүрдэх нь   бэрхшээлтэй тулгарч мэдэх нөхцлийг үүсгэжээ. 

Мөн судлаачдын зүгээс Франц, Грек улсууд өнгөрсөн хугацаанд баримталж байсан төсвөө хянах бодлогоос татгалзаж магадгүй гэсэн болгоомжлол байгаа бөгөөд эдгээр улсын иргэд саяны сонгуулиар "Бид хэмнэж чадахгүй, хэмнэх ч бодолгүй байна" гэсэн хариулт өглөө гэж үзэж байна. 

Еврогийн санхүү-өр-зээлийн хямрал нь цаашид нийгмийн хямрал болон хувирах магадлал өндөр байна.

 З.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top