Москва хотод өчигдөр Путинг дахин Ерөнхийлөгчид өргөмжлөх ёслолыг эсэргүүцсэн жагсаалд сөрөг хүчний мэдэгдэж байгаагаар 200-250 мянган хүн оролцжээ. Харин албан ёсны эх сурвалж 8000 хүн оролцсон гэж үзэж байгаа юм байна.
Энэ жагсаалыг зохион байгуулсан сөрөг хүчний зүгээс хамгаалтанд гарсан цагдаа, дотоодын цэргийг чулуу, мод, шил,замын хучлаганы хэлтэрхий /асфальтны/ зэргээр нүүлгэсний хариуд цагдаагийнхан нулимс асгаруулагч хий хэрэглэн жагсаал цуглааныг тараасан байна. Энэ үеэр гучаад цагдаа бэртэж, 500-д оролцогчид хоригдон, байшингийн дээвэр дээрээс зураг авч байсан нэгэн сурвалжлагч унаж нас баржээ.
Зурагтын бүх суваг жирийн хөтөлбөрийн дагуу ажиллаж сөрөг хүчний жагсаал цуглааныг шууд дамжуулсангүй. Мөн өчигдөр зарим нэгэн чөлөөт интернет сайтуудын цахим хуудаснууд хакеруудын хүчтэй довтгоонд өртсөн байна.
З.Бат
Сэтгэгдэл ( 0 )