Франц, Грекийн сонгуулийн дараа дэлхийн нефтийн үнэ бууж эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 08

       Францын ерөнхийлөгчийн, Грекийн парламентын сонгуулийн дараагаас буюу даваа гаригаас дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ бууж эхэлжээ.

     Зарим шинжээчдийн үзэж буйгаар, Францын ерөнхийлөгчийн сонгуульд социалист Франсуа Олланд ялсан нь Европын эдийн засгийн талаарх арга хэмжээнүүдийн системийг дахин сайтар харахад нөлөөлсөн бололтой.

    Үүний зэрэгцээ санхүүгийн гүн хямралтай байгаа Грекийн парламентын сонгуульд олонхи болсон барууны чиглэлийн нам “Шинэ ардчилал”  нь Засгийн газраа дангаар бүрдүүлэхээс татгалзсан бөгөөд  Грекийн улс төрийн хямрал нь цаашид сунжран улс орныхоо эдийн засгийн нөхцөл байдлыг улам доройтуулах вий хэмээн худалдаачид болгоомжилж байна.

Д. Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top