Ихэр болон үеэлтэй нь хамтран амьдардаг эр

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 09

 

Таны харж байгаа энэ эрийг Жое Драгер гэдэг. Тэрбэр АНУ-ын Юта мужийн Солт Лэйк хотноо нэгэн барилгын компанийг ажиллуулдаг. Жое ихэр эгч дүү болох Вики, Валери болон тэдний үеэл Алинатай гэрлэж, өдгөө аз жаргалтай амьдарч байна.  

Жое анх Вики болон Алина нартай болзож байсан бөгөөд 1990 онд тэдэнтэй гэрлэсэн байна. Харин 2000 онд  Валеритэй гэрлэжээ. Валеригийн хувьд зургаан эхнэртэй байсан нөхрийнхөө хормойн явдлыг тэсээгүй тул ихрийнхээ нөхөртэй дэр нэгтгэсэн нь энэ юм. Өнгөрсөн хугацаанд тэд гэр бүлийн энэхүү хачирхалтай хэлбэрээ нууцалсаар байсан ч “Гурван хайр” хэмээх номондоо энэ талаараа оруулснаар бүх нийтэд ил болжээ. Өдгөө энэ гэр бүл 24 хүүхэдтэй болсон байна.

А.Маша

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top