Экс ерөнхийлөгч Медведев Оросын ерөнхий сайд боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 09

    Экс ерөнхий сайд, одоогийн ерөнхийлөгч Владимир Путины санал болгосны дагуу Оросын Засгийн газрын тэргүүний асуудал Дум-аар хэлэлцэгдэн 299 депутат дэмжин, 144 депутат эсрэг санал өгөн олонхийн шийдвэрээр Дмитрий Медведев ерөнхий сайдын албанд томилогдлоо.

    Санал хураахын өмнө Ерөнхийлөгч В.Путин парламентын гишүүдэд хандан Медведевийн улс төр, удирдан чиглүүлэх ажлын туршлага нь Оросын Засгийн газрын тэргүүний хувьд “хүнд хэцүү асуудлуудыг” шийдэхэд нь туслах болно гэж мэдэгджээ.

   Дмитрий Медведев онцгой тохиолдолд л эдийн засагт оролцох ба шатахууны үнийг барьж чадахаа парламентын гишүүдэд амласан байна.

Д. Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top