Яг одоо ОХУ-ын Москва хотын төв “улаан” талбайд Аугаа их ялалтын 67 жилийн ойд зориулсан баярын парад эхэллээ. Тус парадыг ОХУ-ын Батлан хамгаалахын сайд хүлээн авч эхлүүллээ. Парадыг нээх үед ОХУ-ын Ерөнхийлөгчийн ажлыг хүлээн аваад хэдхэн хонож байгаа Владимир Путин болон Ерөнхий сайд Деметрий Медведев нар хүрэлцэн ирлээ.
Тус баярын парадад 1000 гаруй ахмад дайчид ирэх байснаас биеийн байдлын шалтгаанаас болж 500 гаруй ахмад дайчид хүрэлцэн ирсэн байна. Энэхүү баярын параданд нийтдээ 14000 гаруй цэрэг, дайчид оролцож байгаагаараа онцлог юм.
Ийнхүү ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, Ерөнхийлөгч Владимир Путинд илтгэсэнээр баярын парадыг албан ёсоор нээж ОХУ-ын төрийн дуулал эгшиглэлээ.
А.ТӨМӨР
Сэтгэгдэл ( 0 )