Эм нэрийдлээр хүний эд, эстэй нунтгийг хилээр нэврүүлэхийг завджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 09


 

Хятадын зүүн хойд хэсэгт хил залгаа орших Өмнөд Солонгосын хил дээр гаальчид Хятадын жуулчин гэх нэрийдлээр хил нэвтрэхийг оролдсон бүлэг этгээдийг энэ сарын 6-нд саатуулжээ. Тэдний ачаанаас сэжиг бүхий нунтаг зүйл илрүүлсэн бөгөөд гадна талаараа тэдгээр нь капсулан бүрхүүлтэй эм гэмээр харагдаж байжээ. Шинжилгээний дүнгээр тус бүтээгдэхүүний 99.7 хувь нь хүний эд, эс байсан байна. Үүнийг дутуу төрсөн болон зулбасан хүүхдүүдийн цогцос болохыг нь тогтоожээ. Шалгалтын үеэр 17 мянган ширхэг капсултай нунтгийг хураан авсан байна. Хятадад газар аваад буй энэхүү хууль бус бизнесийн талаар Хятадын хууль сахиулагчид хатуу тэмцэж байгаа ч маш нарийн зохион байгуулалтай далд бизнес тул илрүүлэх магадлал бага байдаг ажээ. Азийн орнуудад амьдралын эрч хүчийг сэргээх, залуужуулах чадалтай эм хамгийн эрэлт хэрэгцээтэй байдгаас ийм төрлийн хууль бус наймаа газар авчээ. Амьдралын эрч хүчийг сайжруулах, залуужуулах, хавдрын сүүлийн шатанд байгаа хүмүүст зориулсан гэх уг бүтээгдэхүүнээ хийхдээ ураг болон нас барсан хүүхдийн цогцсыг богино долгионы зууханд хатаадаг байжээ. Гэмт этгээдүүд найрлагыг нь далдлах үүднээс ургамал болон бусад зүйлийг хольсон байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар үр хөндөлт болон дутуу төрсөн хүүхдийн цогцост аюултай нян байж болох тул халдвар тархах аюултайг онцолж байна.

Х. Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top