Брежневийн үнсэлт

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 09

Брежнев хоёр хацар дээр тэгээд уруул дээр озон үнсдэг байлаа...

  • Леонид Ильич болон Чехословакийн Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга Густав Гусак нарын халуун үнсэлт ах орнуудын ард түмний нөхөрлөлийн бэлэгдэл болжээ. Одоо ч хүн ард нь мартаагүй байгаа, тэр үнсэлтийг
  • Брежнев нэг удаа Румыний лидер Николай Чаушескуг үнсэхийг оролдсон. Тухайн үед үнсүүлэхээс татгалзсан нь том зориг байжээ.
  • 1971 онд бас нэг үнсэлт нь бүтэлгүйтжээ. Энэ удаад гурвалсан үнсэлтийн золиос нь Маргарет Тэтчер байв. “Төмөр хатагтай” тэр үйдлээс бултаж чадсан юм. Сэжиглэсэн гэдэг.
  • 1973 онд ЗХУ-д АНУ-ын төлөөлөгчид иржээ. Ингэхдээ нэгэн цэцэг барьсан америк бүсгүй Ильич рүү ирэхэд нь тэвэрч аваад үнсчээ.  
    • Америкийн 39 дэхь ерөнхийлөгч Жимми Картер бол зөвлөлтийн удирдагчтай үнсэлцсэн анхны америк ерөнхийлөгч ажээ
    • Брежнев болон Югославын лидер Иосиф Броз Тито нар үнсэлцэхдээ уруулаа гэмтээж байсан дуулддаг
    • 1968 онд Ясир Арафат ЗХУ-д ирж. Түүнд зориулан Төв хороонд зоог барьжээ. Палестинийн лидер агсан эрхэм гурван удаа үнсүүлсэнээр орос ах нарынхаа итгэлийг олжээ.
    • Леонид Ильич Индира Гандиг өргөөнд нь үнссэн.
    • 1974 онд зөвлөлтөд анх удаа Кубын экс лидер Фидель иржээ. Кастро навчин тамхиа амандаа зуугаатай байхад нь шахуу Брежнев тэврэн үнсчээ
    • Леонид Ильичийн хамгийн алдартай үнсэлт. 1971 онд Германы удирдагч Эрик Хоннекертой. Энэ бол Берлиний ханыг нураасан үйл явдлын бэлэг тэмдэг болсон зураг ажээ. “Ах дүүгийн үнсэлт”

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top