Яахуу компанийн ерөнхий захирал Скотт Томпсон албан ёсны намтартаа боловсролынхоо байдлыг танилцуулахдаа алдаа гаргасандаа хүлцэл өчлөө. Гэвч тэр огцрох бодолгүй байна.
Тэр намтартаа компьютерийн шинжлэх ухааны бакалаврын зэрэгтэй гэж бичсээр иржээ. Гадагшаа илгээсэн баримт бичиг, Яахуугийн вэб сайтад ч түүнийг бакалаврын зэрэгтэй гэж танилцуулжээ. Өмнө И-Бэй, Пэй Пал компанид ажиллаж байсныг нь ч дүгнэж танилцуулахдаа ч энэ зэргийг нь дурджээ.
“Бид компаниа урагшлуулахын тулд бүгдээрээ шаргуу ажиллаж байна. Харин энэ зүйл сөрөг нөлөө үзүүлэх нь. Үүний төлөөх хариуцлагыг би бүрэн хүлээнэ” гэж тэр Яахуугийн ажилтнуудад бичээд өөрийнх нь ажил аюулд учирсан ч компанийхаа орлогыг нэмэгдүүлэх, хувьцааны үнийг нь өсгөхийн төлөө ажиллахад анхаарна гэж амласан байна.
Яахуугийн хувьцааны 5.8 хувийн эзэмшдэг Төөрд Пойнт компани захирлынх нь ёс зүйгүй байдлын талаар гомдол гаргахдаа намтрыг нь судалж байгаад энэ асуудлыг сөхжээ.
“Эй Пи” агентлаг
А. Гэрэл
Сэтгэгдэл ( 0 )