Индонезийн Салакийн нуруунд унасан Оросын Superjet100 онгоцны ослын газарт нисдэг тэрэгээр 6 десантчин бууж, мөн явган аврах ангийнхны эхний ээлж хүрэлцэн очиход уг онгоцноос амьд хүн үлдээгүй болох нь тогтоогджээ.
ИТАР-ТАСС мэдээлснээр аврах багийнхан ослын газарт шуурхай ажиллан амь үрэгдэгсдийн цогцсыг цуглуулж байгаа аж.
Янз бүрийн эх сурвалжаас авсан мэдээгээр онгоцонд 45-50 хүн явсан бололтой.
Д. Мягмарсүрэн
Сэтгэгдэл ( 0 )